Thursday, March 29, 2007

Character map ашиглах

Бид геологийн зураг зурахдаа маш их цаг зарцуулдаг. Ингэж их цаг зарцуулахын нэг хүчин зүйл нь зургийн индекс бөгөөд түүнд бага цаг зарах нэг арга байна энэ бол Character map юм. Character map нь windows- ийг дагаж суудаг нэгэн жижиг программ бөгөөд түүнийг ашиглахад маш амархан. Үүнийг геологийн зурагт ашиглахын тулд танд ArcIndex хэмээх фонт хэрэг болох бөгөөд Font хэсгийн броузер дээр дарж arcindex- ээ сонгоод доор байрлах characters to copy хэсэгт курсороо аваачиж бичих тэмдэгтүүдээ эхнээс нь олж сонгоно. Доорх жишээ зурагт неопротерозойн криогени- эдикари системийн баянбогд бүрдэлийн габбро- габбродиорит гэж бичсэн байна. Ингэж бичихээд бүгдийг нь хуулах ба уг хуулсан тэмдэгтүүдээ доорх 2 янзаар ашиглаж болно.

  • Шууд layout дээрээ хуулж
  • table дээрээ label ч юм уу ямар нэгэн багана үүсгээд түүндээ label хийх полигоноо кодлож ашиглаж болно.

Character map- ийг ArcView 3.x, ArcMap, MapInfo зэрэг зургийн программуудад ашиглахад ямар ч хүндрэлгүй.

Tuesday, June 20, 2006

Порфирийн орд

Порфирийн ордууд нь гол төлөв өнгөт металлын ашигт малтмалын эдийн засгийн чухал ач холбогдолтой хэсэг нь байдаг. Эдгээр маагмын-гидротермал ордууд гидротермалиар хувирсан их хэмжээний чулуулгийн (4 км3 хүртэл) судлууд болон сарнилууд дахь сульфид болон исэлдсэн ордын эрдсүүдээр тодорхойлогддог. Порфирийн ордууд нь дэлхийн хэмжээний болон орон зайн, нэгэн төрлийн ба гарал үүслийн хувьд гипабиссал диоритоос интрузив граниттай хамааралтай маагмын бүсэд илэрдэг бөгөөд эдгээр нь порфиритик болон ерөнхийдөө аплит полигонтой байдаг. Насны хувьд фанерезой болон ихэвчлэн каинозой зонхилдог, эдгээрт магматизм давамгайлдаг ба тектоникийн субдукци болон залуу чулуулагтай холбоотой.

Порфирийн ордуудыг энд ордууд дахь металын эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр нь 5 ангилсан байгаа: Au, Cu, Mo, W болон Sn. Порфирийн ангилал бүрийн зонхилох металын агуулга нь төстэй текстуртэй эрдэсжээгүй чулуулгаас хамааран 100-аас 1,000 хүртэл фактороор баяжигдсан. Порфирийн ордууд нь хэмжээнээсээ шалтгаалан дөрөвөөс илүү эрэмблэгддэг, томоохон хэмжээтэй ордоос эхлээд Cu > Mo ~ Au > Sn > W гэсэн дараалалтай ангилагддаг. Гидротермал хувирал нь хүдрийн хөтөч нь болдог, учир нь энэхүү хувирал нь эрдэсжилтийн нэгдлийн бүлгүүдийг үүсгэдэг бөгөөд үүнд хүдэржилтийн бүсүүд болон зэргэлдээ орших том хэмжээтээй (>10 км3) чулуулгийн үргэлжлэл хоёулаа багтдаг. Порфирийн ордууд дахь урт хугацааны түгээмэл хөгжил ажиглагдаж байгаа, эртний өндөр температурт биотит ± К-хээрийн жонш (калийн хувирал) нэгдлээс мусковит ± хлорит нэгдэл хүртэл (серицит хувирал), исэллэг болон дээд зэргийн шингэнээс шингэний чулуулгийн харьцаатай аажмаар ихэнх хэсгээрээ нийлсэн чулуулагт уусах бага температурт шаварлаг нэгдэл хүртэл (түрэн гарч ирсэн аргиллик болон дундаж аргиллик хувирал), тэдгээрийн тэнцвэрт саармагжуулалтыг урьдчилан бий болгосон. Хэдийгээр түрэн гарч ирсэн аргиллик хувирал нь хүдэр болон калийн хувиралтай ордууд дахь харилцан хамаарлаараа хожуу үеийнх боловч, түрэн гарч ирсэн аргиллик хувирал (ялангуяа кварц + алунит гэсэн нэгдэл) нь орон зайн хувьд хүдрийн дээр орших бөгөөд гол төлөв палео гадаргуу руу суналтай ордуудад энэ нь калийн хувиралтай нэгэн үед өргөн тархацтайгаар эрт үүссэн байж болно. Үүний эсэргээр, Na плагиоклаз-актинлит (натри-кальцийн хувирал) болон албит-эпидот-хлорит-карбонат (пропилитик хувирал) зэрэг нэгдлүүд нь исэллэг багатай болон ерөнхийдөө хүдрийн эрдэсжилгүй шингэнээс үүсдэг. Геологийн хувьд, шингэн инклюзи болон изотопи нуралын шинж тэмдэг нь маагмын шингэн давамгайлсан хувирлын хүдрийн болон маагмын бус шингэн давамгайлсан натри-кальцийн ба пропилитик хувиралтай зэрэг орших холбоог харуулдаг. Судлуудад порфирийн ордууд дахь ихээхэн хэмжээний эрдсүүд оршдог бөгөөд үүнд өндөр температурт сахарын текстуртэй кварцын судланцарууд хүдрийн эрдсүүд болон биотит-жоншны хувирал мөн дундаж температурт серицитийн давхарга бүхий пиритийн судлуудын хамт багтана.

Галт уулын гаралтай хувирсан чулуулгийн текстур нь дээгүүрээ нийтдээ өнөөгийн вулканик чулуулгаар харагдахуйц хучигдсан порфирийн ордуудтай хамааралтай байдаг. Эрдэсжсэн порфирүүд нь цахиурлаг (>56 wt % SiO2) – ийн дунд орших бөгөөд тэдгээрийн аплитик текстуртэй газрын полигон нь талстжилтийг бий болгодог, энэ нь усаар баялаг маагмын гэнэтийн даралтгүйжилтийн үр дүн хэлбэрээр илэрдэг; гэсэн хэдий ч бага зэрэг ультрамафикаас завсрын чулуулаг хүртэл үүнд лампрофирийг оруулаад, зарим нэгэн ордуудын порфирийн хүдрийн формацитай ойролцоо орших орон зайн болон цаг хугацааны харилцан хамааралтай нь харагддаг.

Порфирийн тогтолцооны судалгаа нь хөгжлийн харилцан хамааралтай наснуудын болон илрэлээс нэг хэсгээрээ хамааралтай байдаг өөр өөр байрлалтай хөгжлийн үйл явцуудын насны харилцан хамаарал зэргийг зөв тодорхойлхоос шалтгаалдаг. Хамгийн өндөр түвшинтэй тогтолцоонууд болон ил гарсан хөгжлийн үйл явцын үргэлжлэл нь ерөнхийдөө постминерализаци деформациар хуваагдан налсан байдаг. Ихэнх интрузив порфирүүд нь нэгээс зургаан км-ийн гүнд байрлах, зарим газартаа арай илүү гүн байрладаг бага хэмжээний дайкуудтай (<0.5>3) болон plug-тай холбогдсон байдаг. Ордууд нь нэг болон түүнээс дээш интрузив шаварлаг давхаргын доор орших давхаргын дээд хэсгийн оройнууд дээр түгээмэл илэрдэг. Хувирсан чулуулаг нь палео гадаргуугийн дээш чиглэсэн, порфир маагма болон хур тунадасын шингэнүүд үүсэн бий болсон ба ордын аль нэгэн талаар нь нэлээд хэдэн километрийн дагуу хажуугаар нь орших интрузив гранитоидруу нэвтрэн орсон суналтай байдаг. Доор орших маагмын зай нь мафик маагмаар дахин цэнэглэгдэх, агуулагч чулуулгийн ассимиляци, талстжилт болон интрузивээр дамжин гүйцэтгэгдсэн нээлттэй тогтолцооны хэлбэрээр байсан боловч интрузив эрдэсжилт үүсээгүй юм.

Өнөөгийн гидротермалиар хувирсан чулуулгийн болон сульфид-ислийн хүдрийн эрдсүүдийн тархалт нь ан цаваар хөтлөгдсөн шингэний урсгалын цаг хугацаагаар интеграцилагдсан бүтээгдэхүүн юм. Бид порфирийн ордуудын нийт 5 ангилалын гурван орон зайн текстурын төлөв байдлыг тодорхойлон ярилцах болно, 2 хувилбар бүхий эхнийх нь: (1а) Chorolque, Хендерсон, болон Сан Мануэл-Каламазүү дахь шиг, бүсэд эсвэл малгай хэлбэртэй дээшээ чиглэн хязгаарлагдсан хэмжээтэй калийн хувирлын араар буюу дээр нь өргөн тархацтай орших серицитийн хувирал; (1b) Batu Hijau, Cerro Rico болон El Salvador дахь шиг, дунд зэргийн хөгжсөн аргиллик хувирал болон хожуу үейин зарим нэгэн шалтгааны улмаас тогтолцоонд өндөр түвшинд өргөн бүсийг үүсгэдэг хувиралтай хамт толилуулах серицитийн хувирал; (2) Butte, Chuquicamata болон Resolution дахь шиг, серицитийн хүчтэй болон хэсэгчилэн хөгжсөн аргиллик хувирал нь хязгаарлагдмал калийн хувирлын дундуур хүдрийн хажуугаар зүсэн гарч ирдэг боловч мөн түүнчлэн калийн хувирал дээгүүр дээшээ чиглэсэн суналын бүсийн дагуу фаннелийн ерөнхий геометрийн харьцаатай хучин сунаж гарч ирсэн ч байдаг; (3) Yerington дахь шиг, натри-кальцийн, дээрээс нь калийн хувирал нь тогтолцооны төв дээр өргөн тархсан байх бөгөөд калийн хувирал дээр хөмөрсөн аяга хэлбэртэй байдаг, энэ нь хүдрийн биет дээрх нэвт дээш сунасан натрийн хувиралын хуруу хэлбэрийн проекцтэй. Металлын түвшин нь хүдрийн эрдсүүд анхлан хаана хурсан болон дараа дараагийн ремобилизацийн байдлаас шууд хамаардаг. Металлуудын assemblage нь олон тооны тогтмол бус функц юм, гол төлөв үүнд температур, исэллэгжилт бөгөөд төмрийн болон сульфидийн онцлог шинжүүд багтдаг. Үүнээс үзхэд, хүдрийн биетийн төлөв байдал нь эрдэсжилт муутай интрузивүүдийн тоо болон байрлалаас хамаардаг; судлууд, хүдрийн оршдос эсвэл брекчи зэргийн харьцааны төлөв байдал болон ориентациас хамаардаг; мөн түүнчлэн даралт-температурын өөрчлөлтүүд болон хүдрийн эрдэсжилтийн тогтворжилтыг тодорхойлогч агуулагч чулуулгийн урвалуудаас шалтгаална.

Геохронологи болон онолын загваруудаар ерөнхийдөө гидротермал үйл явцын 50,000-аас 500,000 жилийн үргэлжлэх хугацааг авч үзэж байгаа, гэхдээ хэдэн сая жилийн турш олон тооны үргэлжилсэн үйл явц ажиглагдсаар ирсэн нэлээд хэдэн зэсийн том ордуудыг мөн авч үзэж байна. Хөндлөн огтлолын харилцан хамаарал, үүнд эхлэлийн судлууд, гидротермал үйл явцын орон зайн байрлалын онцлогийн насны хувьд хамаарах эцсийн байдлыг тодорхой болгох зэрэг багтана. Хуучин судлуудыг огтолсон болон залуу судлуудаар огтлогдох гэж буй интрузив хил заагууд нь орон зайгаар тусгаарлагдсан үйл явцуудын харилцан хамаарлыг шийдэх цаг хугацааны заагуудыг бий болгодог. Ихэнх порфирийн ордууд нь олон тооны интрузивийг харуулсан байдаг ба тэдгээр нь нэг бүрчлэн температурын буурах интервалын үр дүнд үүссэн бүлэг гидротермал судлуудтай холбогдсон байдаг. Гидротермал шингэний текстурын өндөр температурт эхлэлийн цэг нь үргэлж порфирийн ангиллуудын хооронд хэлбэлзэж байдаг бөгөөд маагмын текстур болон химийн хуваагдлыг сарнил, эрдэс болон хур тунадасын шингэний хооронд тусгах ёстой. Гэсэн хэдий ч, мэдээлэл ховор, өндөр температурт хүдрийн шингэнтэй нэгдсэн маагма нь хувирамтгай байдаг, исэллэгжилтийн байдал, сульфиджилтийн байдал мөн сульфурийн нийт агуулга зэрэг нь порфирийн Cu болон Au ангиллуудын хувьд хамгийн өндөр байдаг, Мо-ний хувьд арай бага, Sn-ний хувьд бүр бага бөгөөд W-ын хувьд хамгийн бага юм. Хэдий тийм боловч бараг бүх ангилал болон дэд ангиллууд нь бага aK+/aH+ болон сульфурийн бага температур дахь өндөр сарнил зэргийг харуулсан жишээнүүдтэй байдаг бөгөөд түрэн гарч ирсэн аргиллик хувирал болон хүдрийн эрдэсжилтийн сульфиджилтийн өндөр агуулгыг боловсруулан гаргахын тулд.

Глобал магматизмын спектрумтэй адил порфирийн эрдэсжилтийг хамрах цар хүрээ нь үндсэн үйл явцуудыг хувааж байгаа бөгөөд одоогоор геологийн онцлог шинжүүдийг баримталж байна. Судалгаа болон эдийн засгийн хувьд маруухан зуунд олон асуулт нээлттэй хоцорсон байгаа.

Thursday, June 15, 2006

Онцгой ашгийн татвар

Өчигдөр би нэг хүнээс сүүлийн 4 жилийн монголын уул уурхайн индекс олж үзлээ. Үзэхэд манай орны геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй гаадаадын хөрөнгө оруулалтай компаниудийн хувьцаны үнэ сүүлийн он жилүүдэд эрс хэмэгдэж байсан юм. Мэдээж энэ оны 4- р сар хүртэл шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа байхлдаа 4- р сард шинэ хууль батлагдаж олон геологчидийг сандралд оруулсаныг.
Миний хувийн бодол бол энэ хууль гарсан нь зөв юм гэсэн бодолтой байгаа юм. Мэдээж бүх юм өөрийн сул болон давуу талуудтай шүү дээ. Гэвч миний хувьд эх орны ашиг сонирхолыг илүүд үзэж байгаа юм (буруу ч байж болох юм та бүхэн өөрсдөө л шийднэ биз дэ). Доор миний бодлоор энэ хуулийн сайн муу талуудын та бүхэнд зориулж бичье:
1. Монголд сүүлийн он жилүүдэд хамгийн их анхаарал татаж байгаа орд бол мэдээж Оюу Толгой юм. Үүнд Ivanhoe Mines компани нь зэсийн хүдэр эсвэл баяжмалыг экспортонд гаргана гэж байгаа юм. Ийм тохиолдолд энэ хууль үйлчилж эхэлж байгаа юм л даа. Хэрэв Ivanhoe жишээлбэл зэс утас үйлдвэрлэж монголын баялагийг монголдоо бүрэн шингээж (мэдээж юм үйлдвэрлэнэ гэдэг чинь ажиллын байр бий болгоно гэсэн үг шүү дээ) байвал экспортонд гарж байгаа эцсийн бүтэгдэхүүн нь бол энэ хуульд хамааралгүй болж татвараас чөлөөлөгдөж байгаа юм. Энэ нь бусад орд илрэлүүдэд ч бас хамааралтай юм. Эцсийн бүтэгдэхүүн л гадагшаа гаргах хэрэгтэй юм.
2. Монголын засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидад нэг ёсны дохио өгөж байна гэж ойлгож байгаа юм. Учир нь хичнээн ядуу, буурай оронч бид эх орондоо өөрсдөө эзэд болж чадна(муу ч гэсэн)(мэдээж зарим нь нэг хүнийг худалдаад авсан байж болох юм гэхдээ эх орон маань хэзээ ч зарагдахгүй шүү).
3. Монголыг БНХАУ- ын түүхийн эд бэлдэх бааз гэж зарим нэгэн нь үзэх болсон юм. Түүхий эд гаргадаг улс орон дэлхийн түүхэнд сайн явж байгагүй. Хамгийн наад захын жишээ бол Африк тивийн орнууд юм. Монголд үйлдвэрлэл хөгжихэд шахалт өгч байгаа гэж найдаж байна.
4. Өнөөдөр байгаль орчны тухай санаа зовдогүй хүн гэж байхгүй болсон цаг. Эх орныхоо тал нутаг, уул хад, гол ус зэрэг үнэт дахин сэргэхгүй баялагийн хайрлаж хамгаалахгүй хүн байхгүй болвуу. Иймээс хувийн хэвшлийн алт олборлогч компаниуд болон нинжанар голдуу л шороон орд ашиглаж байгаа шүү дээ. Тиймээс ч та бүхэн шороон орд олборлох гэдэг нь байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлдэгийг мэдэхгүй бол Заамарт очиж үзээрэй.
Зарим нэг мэдээнээс үзвэл дэлхий 2 дайнд Германууд ашиглаж байсан цианид гэдэг хорт бодисоор алт угааж байна. Энэ нь эргээд гол ус, хөрснөндөө шингэж ямар ч үр дагавар авчирч болох юм. Түүнээс гадна мөнгөн усаар угааж байна гэж олон сонин нийтлэлүүд бичиж байсан юм. Шороон орд олборлож байгаа аж ахуйн нэгжүүд ямар байдлаар байгаль орчны нөхөн сэргээлт хийдэгийг төсөөлхөд амархан биз дээ. Зарим нь ч огт хийдэгүй. Энэ хууль гарснаар шороон ордны компаниудийн үйл ажиллагаа бага зэрэг ч гэсэн зогсож магадгүй юм (Гэвч энэ зөвхөн миний мөрөөдөл байх ).

Сөрөг тал.
1. Алтны далд зах зээл хөгжиж тэр бүү хэл миний дээрх мөрөөдөл байсан байгаль орчинд эерэг бус сөрөг нөлөө үзүүлэх байх. Учир нь ийм их татвар төлж байж байгаль орчиндоо хангалтай мөнгө зарцуулна гэвэл ашигүй ажиллах болон биз.
2. Манай оронд үйл ажиллагаа явуулж буй гадны хөрөнгө оруулалтай компаниуд гараад явчих юм бол олон хүн ажил төрөлгүй болж болох юм.
3. Геологийн салбарын үйл ажиллагаа гэдэг нь зөвхөн геологи бус үйлдвэр худалдааг дэмждэг юм. Хамгийн их мөнгө зарцуулагдаг зүйлүүд бол хоол хүнс, орон байр, машин техникийн шатах тослох материал гэх мэт худалдааны салбарт нэг ёсны хөрөнгө оруулж байгаа юм.
Дүгнэлтийн та бүхэн өөрсдөө хийх биз дэ.

Tuesday, June 13, 2006

SRTM- ийн өгөдөл ашиглах

Shuttle radar topography mission нь Америкийн сансар судлалын агентлага болон Америкийн геологийн холбоо хоёрын гэрээний дагуу shuttle сансрын хөлөг ашиглан дэлхий дээрхи хуурай газрын өндрийн хэмжилтийг радарын тусламжтайгаар авсан юм. Энэхүү мэдээлэл нь интернетэд үнэгүй байдаг ба та бүхэн татаж авахаар бол http://srtm.usgs.gov/ хаягаар орж авна уу.
Энэхүү өгөгдлийг ашиглаж ажиллаж байгаа талбайн топо зургийн гаргаж авах боломжтойгоос гадна газрын гадаргийн гурван хэмжээст моделийг босгож болох юм. Түүн дээрээ та сансрын зураг геологийн зураг байрлуулснаар агаар сансрын зургийн хамгийн энгийн тайлалт хийхэд илүү амар байх болвуу.
Хэрэв та 3- н хэмжээст газрын гадаргийн зураг үзье гэвэл DG Terrain viewer прогамм ашиглах хэрэгтэй болох байх. Харин та өгөдлөө бүрэн ашиглах хүсэлтэй байвал ER MAPPER программ ашиглаж сурах хэрэгтэй болно.

Оршил


Юуны түрүүнд миний найз болох Сүхбаатарын Дөлмандахд талархал илэрхийлэх хэрэгтэй болвуу. Учир нь энэхүү BLOG нээх санааг тэр гаргасан юм. Хэрэв та бүхэн нээлтэй эхийн программ хангамж сонирхдог бол түүний BLOG- ийг сонирхож үзээрэй.
(http://duluu.blogspot.com, http://www.mnbsd.com)

Өнөөдөр Монгол оронд уул уурхай, геологийн салбар эрчимтэй хөгжиж буй цагт, манай оронд мэдлэг боловсролтой залуучууд хэрэгтэй байна. Тиймээс ч та бүхэн энэхүү BLOG- оос өөртөө хэрэгтэй зүйл олж авч чадна гэдэг т итгэж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн Ж. Янсан