Thursday, June 15, 2006

Онцгой ашгийн татвар

Өчигдөр би нэг хүнээс сүүлийн 4 жилийн монголын уул уурхайн индекс олж үзлээ. Үзэхэд манай орны геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй гаадаадын хөрөнгө оруулалтай компаниудийн хувьцаны үнэ сүүлийн он жилүүдэд эрс хэмэгдэж байсан юм. Мэдээж энэ оны 4- р сар хүртэл шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа байхлдаа 4- р сард шинэ хууль батлагдаж олон геологчидийг сандралд оруулсаныг.
Миний хувийн бодол бол энэ хууль гарсан нь зөв юм гэсэн бодолтой байгаа юм. Мэдээж бүх юм өөрийн сул болон давуу талуудтай шүү дээ. Гэвч миний хувьд эх орны ашиг сонирхолыг илүүд үзэж байгаа юм (буруу ч байж болох юм та бүхэн өөрсдөө л шийднэ биз дэ). Доор миний бодлоор энэ хуулийн сайн муу талуудын та бүхэнд зориулж бичье:
1. Монголд сүүлийн он жилүүдэд хамгийн их анхаарал татаж байгаа орд бол мэдээж Оюу Толгой юм. Үүнд Ivanhoe Mines компани нь зэсийн хүдэр эсвэл баяжмалыг экспортонд гаргана гэж байгаа юм. Ийм тохиолдолд энэ хууль үйлчилж эхэлж байгаа юм л даа. Хэрэв Ivanhoe жишээлбэл зэс утас үйлдвэрлэж монголын баялагийг монголдоо бүрэн шингээж (мэдээж юм үйлдвэрлэнэ гэдэг чинь ажиллын байр бий болгоно гэсэн үг шүү дээ) байвал экспортонд гарж байгаа эцсийн бүтэгдэхүүн нь бол энэ хуульд хамааралгүй болж татвараас чөлөөлөгдөж байгаа юм. Энэ нь бусад орд илрэлүүдэд ч бас хамааралтай юм. Эцсийн бүтэгдэхүүн л гадагшаа гаргах хэрэгтэй юм.
2. Монголын засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидад нэг ёсны дохио өгөж байна гэж ойлгож байгаа юм. Учир нь хичнээн ядуу, буурай оронч бид эх орондоо өөрсдөө эзэд болж чадна(муу ч гэсэн)(мэдээж зарим нь нэг хүнийг худалдаад авсан байж болох юм гэхдээ эх орон маань хэзээ ч зарагдахгүй шүү).
3. Монголыг БНХАУ- ын түүхийн эд бэлдэх бааз гэж зарим нэгэн нь үзэх болсон юм. Түүхий эд гаргадаг улс орон дэлхийн түүхэнд сайн явж байгагүй. Хамгийн наад захын жишээ бол Африк тивийн орнууд юм. Монголд үйлдвэрлэл хөгжихэд шахалт өгч байгаа гэж найдаж байна.
4. Өнөөдөр байгаль орчны тухай санаа зовдогүй хүн гэж байхгүй болсон цаг. Эх орныхоо тал нутаг, уул хад, гол ус зэрэг үнэт дахин сэргэхгүй баялагийн хайрлаж хамгаалахгүй хүн байхгүй болвуу. Иймээс хувийн хэвшлийн алт олборлогч компаниуд болон нинжанар голдуу л шороон орд ашиглаж байгаа шүү дээ. Тиймээс ч та бүхэн шороон орд олборлох гэдэг нь байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлдэгийг мэдэхгүй бол Заамарт очиж үзээрэй.
Зарим нэг мэдээнээс үзвэл дэлхий 2 дайнд Германууд ашиглаж байсан цианид гэдэг хорт бодисоор алт угааж байна. Энэ нь эргээд гол ус, хөрснөндөө шингэж ямар ч үр дагавар авчирч болох юм. Түүнээс гадна мөнгөн усаар угааж байна гэж олон сонин нийтлэлүүд бичиж байсан юм. Шороон орд олборлож байгаа аж ахуйн нэгжүүд ямар байдлаар байгаль орчны нөхөн сэргээлт хийдэгийг төсөөлхөд амархан биз дээ. Зарим нь ч огт хийдэгүй. Энэ хууль гарснаар шороон ордны компаниудийн үйл ажиллагаа бага зэрэг ч гэсэн зогсож магадгүй юм (Гэвч энэ зөвхөн миний мөрөөдөл байх ).

Сөрөг тал.
1. Алтны далд зах зээл хөгжиж тэр бүү хэл миний дээрх мөрөөдөл байсан байгаль орчинд эерэг бус сөрөг нөлөө үзүүлэх байх. Учир нь ийм их татвар төлж байж байгаль орчиндоо хангалтай мөнгө зарцуулна гэвэл ашигүй ажиллах болон биз.
2. Манай оронд үйл ажиллагаа явуулж буй гадны хөрөнгө оруулалтай компаниуд гараад явчих юм бол олон хүн ажил төрөлгүй болж болох юм.
3. Геологийн салбарын үйл ажиллагаа гэдэг нь зөвхөн геологи бус үйлдвэр худалдааг дэмждэг юм. Хамгийн их мөнгө зарцуулагдаг зүйлүүд бол хоол хүнс, орон байр, машин техникийн шатах тослох материал гэх мэт худалдааны салбарт нэг ёсны хөрөнгө оруулж байгаа юм.
Дүгнэлтийн та бүхэн өөрсдөө хийх биз дэ.

0 Comments:

Post a Comment

<< Home